Хөвсгөл аймгийн Хатгал сумын Жанхай чиглэлд цасны зузаан 1 метр 30 см, гуу жалгандаа 1 метр 50 см хүрлээ. Тус сумын Онцгой комисс малчдаа нүүлгэн шилжүүлэх зам гаргаж байна.
Жанхайд цас их орсны улмаас 23 иргэн цасанд боогдсон байна. Одоогоор Хатгал Тосгоны захирагч А. Баттүшигээр ахлуулсан 15 хүн ЗИЛ 31 маркийн машинтай ажиллаж байна. Малчин өрхүүдэд хүрч очих туулах чадвартай машин, техник хэрэгсэл, хүн хүчний тусламж яаралтай хэрэгтэй байна гэж Хатгал тосгоны захирагч мэдээллээ.
