Солонготын даваан дээрх замын зорчих хэсгийн цас, мөсийг хусан, замын 2 талаар овоолго шороо асгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа. 2025.10.15 өдөр 23 цагийн байдлаар Солонготын давааны замын зорчих хэсэгт гулгаа үүсэж, том оврын автомашин зорчих боломжгүй болсон байв. Үүнийг хэвийн болгохоор “Гранд макро” компаниас 5 техник, 19 ажилтан, Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 1, авто тээврийн улсын байцаагч 1 , нийт 27 хүн уг даваан дээр бүтэн өдөр ажиллав.
Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт орших Солонготын даваа аймгийн төвөөс зүүн зүгт 224 км, Их-Уул сумаас урд зүгт 43 км, Тосонцэнгэл сумаас зүүн урд зүгт 86 км зайтай. 10-р сарын 14-ний өдрөөс хойш орсон цасны улмаас уг даваанд цасан бүрхүүл тогтож, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн албан хаагчид очиж, Солонготын давааны нөхцөл байдалтай танилцаж, зорчих боломжгүй байгаа газруудад 162 м3 шороо буулгуулж, 500 метр газар шороо асгаж, автозамын зорчих хэсгийг өнөө өглөө нээлээ.
