Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт орших Хөвсгөл нуурын хойд эргээр 10-р сарын 12-ноос хойш цас 3 хоног үргэлжлэн орлоо. Үүний улмаас цасны зузаан зарим газарт хүнтэй чацуу болоод байна. Харуулзанги, Хирвэстэг, Онголог, Хясаа зэрэг газарт цасны зузаан 150-160 см хүрчээ. Энэ бол намхан хүнтэй чацуу, хүүхэд далд орохоор гэсэн үг юм.
Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар цасны зузаан:
- -Харуулзанги, Хирвэстэг, Онголог, Хясаа – 150-160 см
- -Тойлогт – 120-140 см
- -Тарвагатхаш – 85-90 см
- -Шарцарам, Жанхайн даваа – 40-50 см,
- -Хатгал тосгоны төв – 40-50 см.





