МҮЭХ засгийн газрын санал болгож буй багш нарын цалингийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөх эсэхээ эргэн мэдэгдэнэ


ЕБС-ийн багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаад 10 хонож байна. Тэгвэл багш нарын ажилт хаялтыг зохион байгуулж байгаа МҮЭХ-ны төлөөллүүд өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр нартай уулзлаа.

Сайд нарын зүгээс багш нарын цалинг нэмэх төсвийн боломж бололцоогоо танилцуулсан бол МҮЭХ-ны төлөөлөл З.Цогтгэрэл хамтын шийдвэр гаргах учраас ямар нэгэн хариу мэдэгдэх боломжгүй гэдгээ хэллээ. МҮЭХ дотооддоо болоод багш нарын төлөөлөлтэй уулзаж засгийн газраас санал болгож буй цалин хөлсний нэмэгдлийг хүлээн зөвшөөрөх эсэх хариу саналаа маргааш өгнө хэмээн тайлбарлалаа.

Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаярын зүгээс багш нарын үндсэн цалинг 2026 оны 1 сарын 1-нээс 20 хувиар нэмэгдүүлэхээс гадна урамшууллын хөлсийг 25 хувиар өсгөнө. Харин 2026 оны 7-р сараас ахин 10 хувиар нэмэгдүүлнэ хэмээн амласан юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *