Category: Menus

  • “Агаар орчны шинжилгээ, мэдээллийн төв” өнөөдөр үүдээ нээлээ

    “Агаар орчны шинжилгээ, мэдээллийн төв” өнөөдөр үүдээ нээлээ

    “Агаар орчны шинжилгээ, мэдээллийн төв” өнөөдөр үүдээ нээлээ. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зориулсан…

  • SpaceX АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврыг хөөргөлөө

    SpaceX АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврыг хөөргөлөө

    SpaceX компани аравдугаар сарын 15-нд АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврыг гүйцэтгэх Falcon 9 пуужинг Калифорни мужийн Ванденберг сансрын хүчний баазаас хөөргөлөө. Уг даалгаврын ачаа болон зорилтын талаар олон нийтэд мэдээлээгүй байна. АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврууд нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой хиймэл дагуул хөөргөх зэрэг ажиллагааг хамардаг ч энэ удаагийн хөөргөлтийн яг ямар зорилготойг одоогоор…

  • Хугацаа хэтэрсэн хүнс үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан 202 зөрчил гарчээ

    Хугацаа хэтэрсэн хүнс үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан 202 зөрчил гарчээ

    Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газар өнөөдөр тохиож буй Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчил”-ийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судалжээ. Эрх бүхий албан тушаалтнууд дээрх хугацаанд уг зөрчлийн талаарх нийт 422 гомдол, мэдээлэл…

  • Эг голд дээр УЦС барих нь байгальд хөнөөлгүйг Оросын судлаачид хүлээн зөвшөөрлөө

    Эг голд дээр УЦС барих нь байгальд хөнөөлгүйг Оросын судлаачид хүлээн зөвшөөрлөө

    Эг гол дээр УЦС барих Монгол Улсын Засгийн газрын ТЭЗҮ-г судалсан Орос, Монголын эрдэмтдийн баг нэгдсэн дүгнэлтээ гаргажээ. Манай улсын төлөвлөгөөг ОХУ-ын судлаачид “Байгаль орчинд хөнөөлгүй” хэмээн хүлээн зөвшөөрч, зарчмын хувьд дэмжсэн байна. Энэ тухай протоколд 2 улсын судалгааны баг гарын үсэг зурлаа. Одоо тус баг тайлангаа ОХУ-ын ШУА-д 2026.11.18-нд хүлээлгэн өгөх юм. Үүний дараа…

  • Индонезийн ойн түймэр орангутануудын амьдрах орчныг сүйтгэж байна

    Индонезийн ойн түймэр орангутануудын амьдрах орчныг сүйтгэж байна

    Индонезийн Борнео, Суматра арлуудад сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй ойн түймэр дэгдэж, устах аюулд орсон орангутануудыг аврах ажиллагаа эрчимжжээ. Долдугаар сараас эхэлсэн түймэр Эль Ниньогийн хүчтэй нөлөөгөөр даамжирч, арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилж болзошгүйг тус улсын Засгийн газар анхааруулсан байна. Баруун Калимантан мужийн Кетапанг бүсэд байрлах орангутан аврах, нөхөн сэргээх YIARI төв наймдугаар сараас хойш 49…

  • Гал унтраах тусгай зориулалтын машины хангалт 62.8%-д хүрчээ

    Гал унтраах тусгай зориулалтын машины хангалт 62.8%-д хүрчээ

    Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Франц улс манай улсад гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 автомашин нийлүүлээд байна. Тэдгээр машиныг төв, орон нутгийн онцгой…

  • Б.Д.Эдуардович: “Бор-Өндөр”-ийн агуулахыг засвал 3000 трактор угсрах төв байгуулах боломжтой

    Б.Д.Эдуардович: “Бор-Өндөр”-ийн агуулахыг засвал 3000 трактор угсрах төв байгуулах боломжтой

    Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотын тракторын үйлдвэрийн Төсөл, технологийн хэлтсийн дарга Бабарико Дмитрий Эдуардович Монгол Улсад иржээ. Тэр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиж, трактор угсрах төв байгуулах боломжтой гэж үзэж буй барилга, байгууламжтай газар дээр нь танилцав. “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн хүнс, барааны төв агуулах байсан барилгыг 2015 оноос хойш ашиглаагүй ч төмөр замын…

  • Ж.Галбадрах: 239 сургуульд спорт заал хүрэлцээгүй байна

    Ж.Галбадрах: 239 сургуульд спорт заал хүрэлцээгүй байна

    УИХ-ын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах “Хэлэлцүүлэгт зориулж боловсролын салбарын удирдлага, багш, ажилтнуудаас санал асуусан. Санал асуулгад улсын хэмжээний 1092 сургууль, цэцэрлэг хамрагдсан нь нийт сургалтын байгууллагын 60 гаруй хувь. Оролцсон байгууллагуудын 67 хувь нь хүчин чадлаасаа хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа гэж хариулсан бол 62 хувь нь шинэ байр, өргөтгөл шаардлагатай гэжээ. Сургуулиудын…

  • Т.Ням-Очир: 1 багшид 18-19 хүүхэд оногддог байсан бол 21 болж нэмэгдсэн

    Т.Ням-Очир: 1 багшид 18-19 хүүхэд оногддог байсан бол 21 болж нэмэгдсэн

    Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Багшийн сул орон тоо, дутагдал, хангалт гэсэн ойлголтыг ялгаж харах ёстой. Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар, багшийн тоо 37.3 хувиар өсөж, 1 багшид ноогдох хүүхдийн тоо 18.8 байсан бол 21 болж нэмэгдсэн. 2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэн. Үүний 76 хувь нь…

  • Лондонгийн жуулчдын үзвэрт эртний Египетийн мумминууд “амилна”

    Лондонгийн жуулчдын үзвэрт эртний Египетийн мумминууд “амилна”

    Их Британийн нийслэл Лондон хотын Темза мөрний эрэгт байрлах London Dungeon жуулчдын үзвэр Halloween буюу Сүнсний баярыг тохиолдуулан эртний Египетийн мумминаас сэдэвлэсэн “Муммигийн хараал” үзүүлбэрийг толилуулж байна. Аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх энэхүү үзүүлбэрээр зочид боолтод ороосон мумми, шашны эд зүйлс болон дүрд хувирсан жүжигчидтэй нүүр тулна. Үзэгчдийг анивчсан гэрэлтэй, харанхуй өрөөнд…