SpaceX АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврыг хөөргөлөө


SpaceX компани аравдугаар сарын 15-нд АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврыг гүйцэтгэх Falcon 9 пуужинг Калифорни мужийн Ванденберг сансрын хүчний баазаас хөөргөлөө.

Уг даалгаврын ачаа болон зорилтын талаар олон нийтэд мэдээлээгүй байна. АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврууд нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой хиймэл дагуул хөөргөх зэрэг ажиллагааг хамардаг ч энэ удаагийн хөөргөлтийн яг ямар зорилготойг одоогоор тодорхой мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *