Мөнгө угаасан байж болзошгүй 4 хүнийг хорилоо


ТЕГ-аас Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байр болон автомашинд нь нэгжлэг хийж, цагдан хориод байна.

Нэгжлэгээр их хэмжээний мөнгө, олон тооны үл хөдлөх хөрөнгө, автомашин эзэмшиж байсныг тогтоожээ.

Хууль бусаар олсон орлогоороо олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө хамаарал бүхий хүмүүсийн нэрээ худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *