Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см зузаан цастай байна


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 10 хоногт нэг удаа хээрийн цасыг хэмждэг. Энэ сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна. Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн 10 хоногт агаарын температур нийт нутгаар -11.5…-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим оров. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас уналаа.

Салхины хурд тал, хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *