370 гаруй цэцэрлэгийн эрхлэгчид хоёр сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгоно


Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар нийслэлийн ЗДТГ-т хүсэлт гаргажээ. Учир нь аудитын шалгалтаар зөрчилгүй гарсан тохиолдолд тэд урамшуулал авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү урамшууллыг зөвхөн нягтлангуудад олгодог. Харин эрхлэгч нар энэ урамшууллыг авах журам байдаг ч өөртөө захирамж гаргаж, өөрийгөө урамшуулах нь буруу хэмээн үздэг.

Иймд нийслэлийн удирдлагууд тэдний хүсэлтийг хүлээн авч, аудитын шалгалтаар зөрчил ирээгүй цэцэрлэгийн эрхлэгч нарыг урамшуулахаар боллоо. Аудитын шалгалтаар зөрчилгүй гарсан 370 гаруй цэцэрлэгийн удирдлагад хоёр сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгох болсныг нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ.

,

One response to “370 гаруй цэцэрлэгийн эрхлэгчид хоёр сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгоно”

Leave a Reply to Zochin Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *