Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлийн 32 гишүүн өргөтгөсөн хуралдаан хийж бодлогын зөвлөлийн гишүүдтэйгээ хуралдлаа. Тус намын бодлогын зөвлөлд намын даргаар болоод Ерөнхий сайд, их хурлын даргаар ажиллаж байсан эрхмүүд багтдаг. Тэгвэл өнөөдөр хуралдсан удирдах зөвлөлөөс талцаж хоёр хуваагдсан МАН-ын гишүүдийг нэгтгэж эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг Чимидийн Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь МАН-ын экс лидерүүд багтаж байна. Тодруулбал Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд тэргүүтэй ажлын хэсгийхэн хоёр хуваагдсан эрх баригчдыг эвлэрүүлэх үүрэг авлаа.
Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг талцсан МАН-ыг эвлэрүүлнэ

One response to “Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг талцсан МАН-ыг эвлэрүүлнэ”
Нэгдэж байгаад идэж уух нь дээ