Увс аймгийн Тэс сумын Ханжит гэх газар хүрэн баавгай орж иржээ


Увс аймгийн Тэс суманд баавгай орж ирсэн гэх дуудлага нутгийн иргэнээс иржээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Байгаль орчны газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тухайн сумын Байгаль орчны тасаг хамтран, баавгайн байршлыг тогтоов.

Тэс сумын 4 дүгээр багийн Ханжит гэх газарт байрлах Ц.Дамирангийн өвөлжөөнөөс урд зүгт 231 метр зайд хүрэн баавгай орж ирсэн болохыг дрон нисгэж тогтоолоо. Ажлын хэсэг хүрэн баавгайг дроноор үргээх оролдлого хийсэн боловч дроны дуу чимээнээс үргэхгүй, байршлаа солихгүй байгаа аж. Хүрэн баавгай байгаа газраас 800 метрээс 1 километр зайд нийт 7 өрхийн 17 хүн бий.

Энэ талаарх мэдээллийг Байгаль орчны газрын дарга Б.Энхтуяа, Тэс сумын засаг дарга Г.Буяндалай нарт өгч, тухайн амьтан хүн, мал руу дайрах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *