МАН-ын даргын өрсөлдөөнөөс Г.Занданшатар нэрээ татлаа


МАН-ын их хурал энэ сарын 15-16-нд болж, намын даргаа тодруулна. Тус намын дарга болохоор бага хурлаар ширүүн өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ татаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тэр бага хурлаар зохион байгуулсан намын даргын өрсөлдөөнд ялагдал хүлээсэн ч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг МАН-ын дарга гэж хүлээн зөвшөөрөөгүй. 

Тэр “Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн,Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ” гэж мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *