Яармагийн замд гарцгүй замаар гарч байсан 74 настай эрэгтэй машинд мөргүүлж нас баржээ


Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг ТЦА-наас шалгаж байна. Тодруулбал, явган зорчигч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байжээ.

,

One response to “Яармагийн замд гарцгүй замаар гарч байсан 74 настай эрэгтэй машинд мөргүүлж нас баржээ”

Leave a Reply to zochin Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *