2042 он хүртэлх хамгийн өндөрт гийх тэргэл Сарыг хараарай


Энэ оны сүүлчийн тэргэл Сар маргааш мандана. Энэ нь 2042 он хүртэл ажиглагдах тэргэл Саруудаас хамгийн өндөрт гийх нь юм байна. Үүнийг 12 дугаар сарын 3-5-ны хооронд 3 шөнө ажиглах боломжтой. Ажиглах байршлаас хамааран, өөр өөр үзэгдэнэ. Оргил үе нь 12 дугаар сарын 5-нд тохиож, ердийнхөөс 7.9 хувь том, 15 хувь тод харагдана.

Эл үзэгдлийг онцгой болгож буй зүйл нь байрлал. 2042 он хүртэл гарах тэргэл Саруудаас Дэлхийн хойд хагаст хамгийн өндөрт байрлах бол бөмбөрцгийн өмнөд хагаст хамгийн нам өндөрт үзэгдэх гэнэ. Дараагийн тэргэл Сар 2026.01.03-нд гарна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *