Ахлах ангийнхан өнөөдрөөс цахимаар хичээллэнэ


Улаанбаатар хотын бага ангийн сурагчид өнгөрсөн баасан гарагт танхимаар хичээллээд, амарлаа. Дунд ангийн сурагчид энэ 7 хоногт танхимаар хичээллээд, өвлийн амралт нь эхэлнэ. Ахлах ангийн сурагчид 12-р сарын 15-19-ний хооронд цахимаар хичээллэнэ. Тэдний амралт 12-р сарын 20-нд эхэлнэ.

Сурагчдын өвлийн амралтын хуваарь:

/НИЙСЛЭЛ/

  • Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 6 долоо хоног амарч, 2026.01.26-нд хичээл орно.
  • Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.26-наас хичээллэнэ.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарна. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

/АЙМАГ, СУМ, БАГ/

  • Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.19-нд хичээл эхэлнэ.
  • Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 4 долоо хоног амарч, 2026.01.19-нөөс хичээл орно.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарч, 2026.01.19-нд хичээллэнэ. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.
,

15 responses to “Ахлах ангийнхан өнөөдрөөс цахимаар хичээллэнэ”

  1. Их сургууль хэзээ амрах талаар мэдээлэл явуулмаар байна

  2. Дунд ангийн сурагчийг бас цахим болгох ёстой шдээ

  3. Зөвхөн ахлах ангийн хүүхдийг цахим болгоод байх юм

  4. Бага ангийнхан шиг яагаад эрт амраж болдоггүй юм бэ?
    Бид нар адилхан хүүхдүүд

  5. Яагаад ахлах анги ороод баыгаа юм худал мэдээлэл тараагаад

  6. Цахимаар орж гурилтмааргүй байна.
    Хүүхдүүд хийхгүй дээрэс нь ямар удаан амралт вэ??

  7. Орон нутаг гэхээрээ цахимаар хичээллэж болхгүи юм уу цахимаар хичээллүүлчихгүи яасан юм бээ!!!!!!!!!!!!!!

Leave a Reply to Amka Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *