“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин эмэгтэйн хүүхдүүд өнөөдөр Монголд ирнэ


“Эрэл”ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн ар гэр монголд ирж, хэргийг дахин шалгуулах хүсэлтээ гаргахаар болсон. Тэгвэл тэд өнөөдөр монголд газардана. Тодруулбал “Эрэл”ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ирсэн эмэгтэйг Б.Эрдэнэбатынхан цалингүй ажилллуулсан, хүүхэд нь байнга зоддог байсан, мөн амиа алдсаных нь дараа цогцосноос эд эрхтэн авсан гэх асуудлыг сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлгээрээ хөндсөн. Олон жилийн турш гомдолтой байсан Филиппин эмэгтэйн ар гэрийнхнийг Монголд авчрахаар болсон юм. 

Түүнчлэн дээрх нэвтрүүлгээр хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэж, уг хэргийг шударгаар шийдэх өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг. Улмаар хохирогчийн ар гэрээс нэг хүн Монголд ирж, хэргийг дахин сэргээж шалгах хүсэлт гаргавал сэргээх боломжтой гэдгийг ч сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлэгтээ дурдаж, хохирогчийн ар гэрийн нэг хүнийг авч ирэх хандивын зардлыг Монголчуудаас хүссэн юм. Хандиваар 60 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд уг мөнгөөр амь эрсэдсэн Террил Атиензагийн хань Нило Атиенза, том охин Риел Атиенза ю, бага охин Найла нар ирэхээр болсон билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *