Захиргааны журмаар хураагдсан зэрлэг гахайн махыг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ


Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот захирамжийн дагуу захиргааны журмаар хураагдсан ойн зэрлэг гахайн махыг (Латин:SUS SCROFA) нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ.

Энэ талаар Хүдэр сумын ЗДТГ-аас тодруулахад, “Хураагдсан 3 зэрлэг гахайг дуудлага худалдаагаар худалдаалах гэж байгаа. Эдгээр гахайг хууль бусаар агнасан байсан бөгөөд зөрчлийн хуулийн дагуу хураан авсан. Түүнчлэн дуудлага худалдаанд оролцуулахдаа гулуузалсан ба махыг нь борлуулна ” гэлээ.

Дуудлага худалдаа 2026 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагт ЗДТГ-н хурлын танхимд болох аж.


One response to “Захиргааны журмаар хураагдсан зэрлэг гахайн махыг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ”

Leave a Reply to Боржигон Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *