Цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох үед AI-р торгосон тохиолдол байхгүй


Хиймэл оюунаар зөрчил илрүүлж эхэлснээс хойш цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцсон үед торгууль ирж байна гэх гомдол мэдээлэл холбогдох газруудад ирж буй аж. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,

“Цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох үед AI-р торгосон тохиолдол байгаа эсэхийг шалгахад байдаггүй. Энэ бол жолооч болон иргэдийн төсөөллөөс бий болоод байгаа яриа юм. Таны зөрчилтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүллээ, уулзварын голд цагдаа зохицуулалт хийж байсан нь шалгалтаар нотлогдоно. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хянан баталгаажуулаад торгуультай холбоотой зөрчлийг шийдвэрлэнэ. Түргэн тусламж, Гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол таныг торгохгүй” гэлээ.


One response to “Цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох үед AI-р торгосон тохиолдол байхгүй”

  1. Зүгээр л шийдтэй хариу өгөөчээ шалгаад гэх шиг шалгуулаад явах завтай хүн бэнзин тос алгаа

Leave a Reply to Аагийй Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *