Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.
Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болно. Мэдүүлгээ гаргах эрх 2026 оны 1 дүгээр сарын 1-нд АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, албан тушаалтнууд мэдүүлгээ гаргаж эхэллээ.
Мэдүүлгийн цахим систем https://meduuleg.iaac.mn/-ээ АТГ шинэчлэн өөрчилжээ. Уг системд хийсэн өөрчлөлт, түүнийг ашиглах горимын талаарх сургалтыг мэдүүлэг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад 1 дүгээр сарын 6-7-нд АТГ улсын хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
