Монгол Улсын 21 аймаг, 330 сумын малын эмч нарын төлөөлөл өнөөдөр 11:40 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулна. Хөдөөний эмч нар шууд төв талбайд ирж, жагсаалд оролцох юм байна.
Малын эмч бол хүн төрөлхтний эмч гэдэг. Гэтэл манай аймаг, суманд ажилладаг малын эмч нарыг хэн ч анхаарахаа больсон. Мал угаалга, тарилга гэх мэт ажлын хөлсийг нь ч орон нутгаас тухай бүрт нь олгодоггүй. 2025 оны ажлын хөлсийг нь малын эмч нарт одоо болтол өгөөгүй байгаа аж.
Малын эмч нар төв талбайд жагсах гэж байна
