Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах Замын бетон тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан 15 настай хүүхэд 2024 оны 6 дугаар сарын 18-нд хүнд гэмтэн, амиа алдсан. Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Иргэн О.Э, Б.Б нар замын бетон тоосго үйлдвэрлэх үйлдвэрт 18 насанд хүрээгүй хүн ажиллуулсан, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн, үүний улмаас 15 настай хүүхэд хүнд гэмтэн, амиа алдсан хэрэгт холбогджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д бетон тоосгоны үйлдвэр багтжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 /Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
