Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хонхорын задгайд гэр шатаж байна” гэх дуудлага мэдээлэл 2026.01.14-ний өдрийн 12:33 цагт ОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан байна. Мөн уг гал түймэрт иргэн Г /58 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгч, иргэн Э /58 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, үүсэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлээрэй.

One response to “Таван ханатай гэр, автомашин шатаж, 58 настай эмэгтэй амь насаа алджээ”
tuimriin ayul gj sanaatai ger mashinig ni shataasan bga ym bishu murdlug yvagdana bz d