16 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Ц.Дагвадорж, уг хэргийг түүнтэй хамжин хийсэн гэж сэжиглэгдсэн Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын гэм бурууг шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хаалттай үргэлжилж байна.
Тус шүүх хуралд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байгаа Б.Мэргэн “Э.Ган-Эрдэнэ бол энгийн бор амьдралтай айлын хүүхэд. Олны хэлж байгаа шиг би мөнгөтэй айлын хүүхдийг өмгөөлсөн асуудал байхгүй. Э.Ган-Эрдэнэ “Ub cab”-д жолоочоор ажилладаг байсан. Тэр үед нь Ц.Дагвадорж такси дуудаж таарсан. Тэгээд энэ хэрэгт хамсаатан болчихсон. Миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт хамжигч гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. Хэрэв хамжигч гэвэл “Жем молл” худалдааны төвд эхнэрийнхээ амийг хөнөөсөн Э-ын хэргийг харсан хүн тухайн үйлдлийг таслан зогсоож болох байсан. Гэвч зогсоогоогүй. Тэгвэл тэр хэргийг харчихаад, таслан зогсоогоогүй бүх хүн хамжигч учраас тэднийг мөн хэрэгт хамаатуулан татах хэрэгтэй байсан. Миний үйлчлүүлэгч уг хэргийг таслан зогсоогоогүй үндэслэл нь сүрдүүлгэд автсан. Мөн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар нэгнийгээ огт танихгүй, хамааралгүй хүмүүс” гэж байр сууриа илэрхийллээ.

5 responses to “Б.Мэргэн: Э.Ган-Эрдэнэ сүрдүүлгэд авсан учраас Ц.Дагвадоржийн хэргийг таслан зогсоогоогүй”
Хаха
Гэдэс бөөр 5 цулын нь гаргах гээд хөгшрөн би ингэж зүээгүйшдээ гээд хээв нэг яриад чамедонд чихээд сууж байгаа цогцосны дэргэд цай уугаад сууж байгаа хүн хамжигч биш тэгээд хохирогч уу тэнэгтээд байгаарай
Заавал энгээд хамгаалж үлдэх гээд яах вэ муу залуу айж бсан хүн биш айсан хүн цай уугаад сууж байх уу
Номин-Эрдэнэ Дагвадоржтой нэг гэрт хамтран амьдрагч байсан бололтой байгаа юм би хүн алахыг хүсдэг гэж ярьж байхыг бодоход
яагаад энэ улс хуульгүй болчихвоо цаазын ял сэргээ хэд хэдэн хүн дээр жишээ авахад бусад хүүхдүүд яаж амьдрах вэ айнн хүүхэд залуучууд яах вэ нэгнийгэ алаад байх юм бол монголчууд яаж тэсэх айлын ганц амин эрдэнийг хөнөөсөн та нар түмэн буруутай та нар газар хөрсөн дээр амьдрах ёсгүй тийм л хүмүүс хэзээ монголчуудаа ухаан суух вэ бидэнд мөнгө маш хэрэгтэй гэхдээ тэр хэдэн зуун сая чинь ганц хүний амийг төлж орлохгүй дахиад зөв шударгаар шүүх хурал хийнэ үү авилгал авсан та нарч бас алуурчид юм шүү үнэн зүйл үнэн дээ үлдэг 😡🤬🤬🤬