Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 116.887 зөрчил бүртгэжээ


Прокурорын байгууллага 1 дүгээр сарын 19-26-ны хооронд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 116.887 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Үүнээс эрх бүхий албан тушаалтан 114.342 буюу 97.8 хувийг газар дээр нь шийдсэн бол 1514 буюу 1.3 хувийг бүртгэн авч, хялбаршуулсан журмаар торгожээ. 1031 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.  

Эрх бүхий албан тушаалтны хүлээн авахаас татгалзсан 1101 шийдвэрийг хянаж, 47 буюу 4.3 хувийг нь хүчингүй болгосон бол 1-ийг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаав. 1 хэргийг мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна. Хэрэгсэхгүй болгосон 50 шийдвэрийг хянаж, 1-ийг нь хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаасан бол 6-г нь хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *