“Их говийн тэмээ” баяраар автобус үйлчилнэ


Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээтийн нэрэмжит “Их говийн тэмээ” баяр Дорноговь аймгийн Сайншанд суманд 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-нд болно. Н.Хүрээт бол Хөдөлмөрийн баатар болсон анхны тэмээчин. Тэр Дорноговь аймгийн Мандах суманд 1956 онд “Социализмын зам“ нэгдэл байгуулалцаж, 1959 онд нэгдлийнхээ 141 тэмээг маллан, 15 жилийн хугацаанд 1000 хүргэхээр амлажээ. 1969 он гэхэд амлалтаа 2 жилийн өмнө давуулан биелүүлж, 1004 тэмээтэй болсон байна. Түүнийг 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

“Их говийн тэмээ” баярыг Дорноговь аймаг 2005, 2008, 2010, 2012, 2023, 2025 онд аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулжээ. 7 дахь удаагийн баяр Хан Баянзүрх хайрхан, Хамарын хийд, Сайншандын авто замын уулзварт болно.

Уг баярын үеэр Сайншанд сумын хуучин спорт заалнаас Хилэнцийн хөшөө чиглэлд том оврын автобусаар иргэдэд үйлчлэх юм байна. Том хүн 2000, хүүхэд 1000 төгрөгөөр зорчино. 5 автобусаар том хүн, 5 автобусаар хүүхдүүдийг тусад нь тээвэрлэхээр төлөвлөжээ. Учир нь 5 автобус нь хүүхдэд зориулсан тусгай автобус аж.

Автобус 1 дүгээр сарын 31-ний 09:00-00:00 цагийн хооронд явна. 23:00 цагт галын наадамтай тул уг наадмын дараа иргэдийг зөөх аж. 2-р сарын 1-нд 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *