Богдхан уулын Нүхтийн аманд татсан үзүүртэй төмөр хашаан дээгүүр буга давж гарч чадалгүй шархдаж, шархаа даалгүй үхлээ. Үүнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2026 оны 01 дүгээр сарын 30-нд тэрхүү 1000 метр урт, стандартын бус хашааг албадан нураалаа.

Үхсэн бугыг мал, амьтны эмч үзэж, мэргэжлийн дүгнэлт гаргасан байна. Бугын экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг буруутай этгээдээр төлүүлэх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулахаар ажиллаж байна гэж
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.


