Иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ


Булган аймгийн Могод сумын Баянгол багийн Түлээ-Ууланд өчигдөр орой газар хөдөллөө. 2-р сарын 1-ний 21:54:45 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөлснийг Олон орон, геофизикийн хүрээлэн бүртгэж авчээ.

ОБЕГ-аас Могод, Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Архангай аймгийн Өлзийт сумын Өөлд багийн засаг дарга болон Могод сум дахь “Амжиж анхааруулах станц”-ын сахиулаас уг газар хөдлөлтийн талаар тодруулахад “Чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн. Учирсан хохирол үгүй” гэж мэдээлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *