Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх сургуулиудын ойролцоох замын гарцаар гарч явсан 10, 15 настай хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг ослын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Хоёр хүүхэд өөр, өөр сургуулийн сурагчид. Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ анхаарал хандуулаарай. Мөн жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэв.
Гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн 2 хүүхдийн бие хэвийн байна
