Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар Нидерланд улсад үйлдвэрлэж, Казахстан улсаас оруулж ирсэн “Нистлэ” группийн “Нан” нэртэй 12 төрлийн цувралын дугаартай, 400, 800 граммаар савласан 14,066 ширхэг, 808.505.640 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн сүүн тэжээлийг хүнсний сүлжээнээс буцаан, татууллаа. Үүний хүрээнд Монгол Улсад мөрдөж буй Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу тухайн байгууллагын бүтээгдэхүүн устгах дотоод үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан талаар НЭМГ мэдээллээ.
808 сая төгрөгийн “NAN” сүүг устгалаа
