7 хоногт гал түймрийн 39 дуудлага бүртгэжээ


Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 39 дуудлагыг бүргэжээ. Ингэснээр алба хаагчид 7,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллаад байна. Онцгой байдлын байгууллага нь мөс цөмөрсөн талаар дуудлага мэдээлэл хүлээн авах нь түгээмэд байгаа аж. Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *