Гаалийн ерөнхий газар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу 2026 оны эхний хагас жилд гаалийн албан татвар буцаан авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2026 оны 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны хооронд хүлээн авахаар болжээ. “Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бараа болох газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайны импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж, тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний хагас жилд татвар төлөгчид буцаан олгодог” гэж Улаанбаатар хот дахь Гаалийн газар мэдээллээ.
Тавих шаардлага:
- Тухайн аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, жилийн эцсийн тайланд тусган, баталгаажсан байх.
- Гаалийн мэдүүлгийг нягтлан шалгах /Гаалийн мэдүүлэг дэх хэлцлийн код “330” байх/
Бүрдүүлэх материал:
- Албан бичгээр хүсэлт гаргах. /Буцаан авах гаалийн татварын дүн, тухайн аж ахуйн нэгжийн дансны дугаар, банкны нэр, утасны дугаар/
- Баталгаажсан санхүүгийн тайлан.
- Гаалийн мэдүүлгийн хуулбар.
Анхаарах зүйлс:
- Гаалийн мэдүүлэг дэх хэлцлийн код 330 кодоос өөр байвал бүрдүүлэлтийн цахим төвд хандаж нягтлан шалгуулах.
- Татвар буцаан авах хүсэлтийг санхүүгийн тайлан баталгаажиж дуусах хугацааны дараа буюу 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
- Хүсэлтийг Бүрдүүлэлтийн цахим төвд хүлээн авна.


One response to “Трактор, комбайныг гаалийн татвараас 100 хувь чөлөөлнө”
яг ямар зориулалттай комбайныг гаалийн татвараас чөлөөлөх вэ??
Улаан буудай хураах комбайн, төмсний, луувангийн, эрдэнэшиш, байцаа хураах гээд олон янзын комбайн бий