Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй явж байгаад мөсөнд цөмрөх, машинтайгаа живэх, хүн амиа алдах явдал гарсаар байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл /2026.02.28/ лнцгой байдлын байгууллагын албан хаагчид гол, нуурын мөс цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ.
Цаг уурын байгууллагын мэдээллээр 2 дугаар сарын 21-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн байна. Мөн зарим голын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч, нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхаарууллаа.
