АНУ, Израил улс хамтран Иран улсад агаараас цохилт өгснөөр мөргөлдөөн бүс нутгийг хамарсан шинж чанартай болов. Сөргөлдөгч талууд Иран, Израилын нутагт харилцан цохилт өгөхөөс гадна Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Ирак, Сирийн нутаг цохилтод өртөөд байна.
Энэ хугацаанд ГХЯ болон Монгол Улсаас дээрх бүс нутагт суугаа ДТГ-уудад хандсан иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа, мэдээлэл зөвлөгөө өгч, ДТГ-ын бүртгэлд хамрагдаагүй, аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар зорчиж байсан иргэдийн мэдээллийг нэмж бүртгэжээ. 3 дугаар сарын 1-ний байдлаар ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 350 орчим иргэн байна. Үүнд:
- Израил-40,
- АНЭУ-139
- Египет-45
- Кувейт-19
- Саудын Араб-27,
- Йордан-2,
- Оман-2,
- Бахрейн-21
- Катар-54
Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй гэж ГХЯ мэдээллээ. Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Хэрэв иргэд хүсэлт гаргавал өмнөх туршлагын дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ойрх Дорнодын бүс нутагт зорчиж буй болон оршин сууж буй Монгол Улсын иргэн Та:
-Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
-Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудан;
-Египет Улсад суугаа ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
-Кувейт Улсад суугаа ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
-Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
