Нийслэлийн ЗДТГ айл өрхүүдийн хэрэгцээнд шаардлагатай хагас коксжсон хөх нүүрсийг Хятад улсаас худалдан авч байна. 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэл нийт 138 галт тэрэг буюу 6708 вагоноор 314,5 мянган тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг Улаанбаатар өртөө хүртэл тээвэрлэж байна. Энэ 3-р сардаа багтаан үлдэгдэл 52,4 мянган тонныг тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.
Нийслэл Хятадаас хөх нүүрс худалдаж авахад 62 сая ам.доллар зарцуулж байгаа юм.
6798 вагон хөх нүүрс Эрээнээс оруулж ирээд байна
