Нурууны өвдөлт намдаах эмчилгээ нэвтрүүллээ


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн Өвдөлт намдаах кабинетад нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нь рентген хяналт дор хагалгааны ариун орчинд хийдэг нарийн ажилбар бөгөөд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батсайханы удирдлага дор тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус эмнэлэг нь MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд тус дөхөм болж байна.

Уг өвдөлт намдаах тарилга нь нурууны нугалам хоорондын нүхээр (мэдрэлийн гарах суваг) дамжуулан үрэвслийн эсрэг кортикостероид эмийг шууд мэдрэлийн ёзоорт тарьж, хавдар ба үрэвслийг бууруулж өвдөлтийг намдаадаг.

Хэрэглэх заалт:

  • Нурууны дискний ивэрхий
  • Суудлын мэдрэлийн өвдөлт (sciatica)
  • Нурууны сувгийн нарийсал
  • Мэдрэлийн ёзоор дарагдал

Үр дүн:

  • Өвдөлт буурна
  • Хөдөлгөөн сайжирна
  • Мэс заслаас зайлсхийх боломж нэмэгдэнэ.

One response to “Нурууны өвдөлт намдаах эмчилгээ нэвтрүүллээ”

Leave a Reply to Цэндээ Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *