Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Жанжин Д.Сүхбаатар нь Монголын Ардын хувьсгалыг манлайлан удирдаж, үндэсний зэвсэгт хүчнийг зохион байгуулан байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүн билээ. Түүний удирдлага дор 1921 оны Ардын хувьсгал ялж, Монголын орчин цагийн Зэвсэгт хүчний үндэс суурь тавигдсан түүхтэй.


