Төрийн байгууллага, албан тушаалтны тушаал, шийдвэрийг tuss.io-гоор хянаж эхэллээ


АТГ авлигаас сэргийлэхэд хиймэл оюун ашиглах зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтны баталсан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянах tuss.io платформ нэвтрүүллээ. Уг платформыг “Тус солюшн” ХХК бүтээжээ.

tuss.io нь аливаа тушаал, шийдвэр, журам, дүрэм нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, хүнд суртал, чирэгдэл үүсгэхэд хүргэсэн эсэх, олон төрлийн шат дамжлага бий болгосон эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, хууль зөрчин хориглосон, хязгаарласан хэм хэмжээ тогтоосон эсэх зэргийг богино хугацаанд хянан тодорхойлоход АТГ-ын мөрдөгчдөд тустай юм байна. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах боломж бүрдэнэ гэж АТГ үзэж байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *