ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР


ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 27. Шувуун хошуут одтой, шар морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:05-19:40. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сeper муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *