ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР


ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 30, Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:59-19:44. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ серег муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мерее гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *