ХАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын 4 сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 21, Гар одтой, хар хулгана едер. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:17-19:31. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.