Ажил дээрээ архидсан 2 даргад 10 хоног баривчлах шийтгэл оноолоо


Нэгүүн.мн сайт энэ сарын 18-нд төрийн байгууллагын албан өрөөнд архидан согтуурч, зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс бичлэгийг олон нийтэд цацсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар ажлын өрөөндөө архидан согтуурсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэл гаргасан юм.

Дээрх явдалтай холбогдуулан нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ. Шүүх А.С, М.Э нарыг “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан” гэж үзжээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн сургалтад албадан хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл тус тус оногдууллаа.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “Олон нийтийг үл хүндэтгэж” танхайрах гэж хуульчилжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *