Дөргөн нуурын зэгс, шагшуурга шатаж байна


Ховд аймгийн Дөргөн сум Агваш багийн Дэнж гэдэг газар (аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км) орших Дөргөн нуурын арал орчмын зэгс, шагшуурга шатаж байна. Энэ тухай дуудлагыг 3-р сарын 23-ны оройн 17:30 цагт онцгой байдлын алба хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн албан хаагчид, Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид, орон нутгийн иргэд нийлсэн 95 хүн, 15 автомашинтайгаар уг түймрийг унтраахаар ажиллаж байна. Тэдний 37 нь орон нутгийн иргэд.

2023 оны 6-р сард Хар-Ус нуурын Агваш арлын орчимд ийм түймэр гарч, 2110 га талбайн зэгс, шагшуурга шатаж байв. Уг түймрийг хүн тавиагүй, байгалийн шалтгаантай гэсэн дүгнэлт дараа нь гаргасан юм. Хар-Ус, Дөргөн нуур хаяа нийлэн оршдог.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *