УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 цагаас хуралдана. Түүний дараа МАН-ын Удирдах зөвлөл үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. Эргэн сануулахад, Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас огцрохыг АН-ын бүлэг шаардаж буй. Уг шаардлагыг Н.Учрал хүлээж аваагүй юм. Иймээс ирэх долоо хоногт УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх акцыг АН зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн УИХ-ын зарим гишүүн Н.Учралыг огцрохгүй бол чуулганы хуралдаандаа оролцохгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.
