Намын дарга Н.Учралын хүсэлтээр МАН-ын Удирдах зөвлөл одоо хуралдаж улс төрийн шийдэл гаргахаар зэхэж байна. Улс төрийн шийдвэрт намын дарга нь Ерөнхий сайд байх тухай асуудлыг хэлэлцэнэ. Одоогийн байдлаар 2 хувилбар яригдаж байна.
1-рт МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгох
2-рт Ерөнхий сайд Г.Занданшатарыг МАН-ын дарга болгох
Хэрэв эхний хувилбар дэмжигдвэл Бага хурлаа зарлан хуралдуулж Г.Занданшатарыг гомдолтой нь үлдээнэ. Харин 2 дахь хувилбар дэмжигдвэл Бага хурал хуралдаж Их хурлаа товлон намын даргаа ахин өөрчлөх асуудал яригдана.
Аль ч талаас нь бодсон намын даргадаа төрийн жолоог атгуулах МАН-ын удирдах зөвлөлд бага зардалтай бөгөөд улс төрийг хурдан цэгцэнд нь оруулах хувилбар юм. Илүү тодорхой хэлбэл Н.Учрал Ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлнэ гэсэн үг.
Зарим эх сурвалжуудын таамаглаж байгаагаар Н.Учрал засгийн газартаа АН-ыг урина гэсэн хувилбар яригдаж байна. Гэхдээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хамтрахгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөлд 39 гишүүнтэй.

One response to “МАН-ын удирдах зөвлөл Н.Учрал, Г.Занданшатар нарын аль нэгийг сонгоно”
Монголын төрийн хяралыг арилгах асуудлыг УИХ , Засгийн газрыг хөндөхгүйгээр хурдан шийдвэрлэх ганц арга нь Н.Учралыг МАН-ын даргын албан тушаалаас чөлөөлснөөр шийдэгдэх байлаа. Гэтэл МАН-д албан тушаалын төлөө сонирхолтой хүмүүсийн тоо чамгүй олон байсан нь харагдаж байна.Иймд УИХ -ын хямралд санал нэгдэн чуулганд оролцохгүй байсан МАН-аас УИХ -д нэр дэвшин сонгогдсон Хомилон гишүүдийн нэрийг Намын гишүүдэд , болон сонгогч олон түмэнд мэдээлэх хэрэгтэй байна.
Ер нь саяны хямралын үе тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хариуцлага тооцох талаар Үндсэн хуулийн 22,2 ,16,10 зүйлийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай , УИХ-д ард түмний төлөөлөлгүйгээр , Намуудын төлөөлөлөөр хувь тэнцүүлэн томилогдог гишүүдийн тухай зэрэг асуудлыг Үндсэн хуульд тодотгон заах асуудлууд байна.
Үндсэн Хуульд заагдаагүй хууль зүйн үндэслэлгүй асуудлаар УИХ-ын ажлыг 14 хоног саатуулсан АН- хариуцлага хүлээх үү үгүй юу.
Энэ асуудалд Үндсэн хуулийн цэц хариу өгөх хэрэгтэй байна