Трампыг эсэргүүцсэн “Бидэнд хаан хэрэггүй” жагсаалд 8 сая хүн оролцлоо


Доналд Трампыг эсэргүүцсэн “Бидэнд хаан хэрэггүй” жагсаалын 3 дахь давалгаа АНУ даяар 3-р сарын 28-нд өрнөлөө. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачдыг хөөж гаргах бодлого болон Иранд хийж буй дайныг эсэргүүцсэн жагсагчид “Бидэнд хаан хэрэггүй” жагсаалын 3 дахь давалгааг өрнүүлжээ.

Тус жагсаалын өмнөх хоёр давалгаанд олон сая хүн оролцож байв. Өнгөрсөн 10-р сард болсон Трампыг эсэргүүцсэнх “Бидэнд хаан хэрэггүй” жагсаалын 2 дахь давалгаанд 7 сая орчим хүн оролцсон бол энэ удаагийн жагсаалд 8 сая гаруй хүн нэгджээ. Тус жагсаалыг зохион байгуулагчид АНУ-ын 50 мужид 3200 үйл ажиллагаа төлөвлөсөн байна.

Нью-Йорк, Даллас, Филаделфи, Вашингтон зэрэг хотод жагсаал маш өргөн хүрээтэй өрнөсөн хэдий ч нийт жагсагчдын гуравны хоёр нь том хотуудаас гадуур жагссан байна. Тус жагсаалын гурав дахь давалгаанд оролцсон жагсагчдын тоо эхний давалгаанд нэгдсэн жагсагчдаас 40%-иар өссөн гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *