Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгч байна


Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй. Тус чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой болжээ.

Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн орны хэлээр 24 цагийн турш хурдан, шуурхай авах нөхцөл бүрдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *