Хэсгийн ахлагч нар айл өрхийн тарьсан модны тоог бүртгэнэ


УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд энэ онд 66 га талбайд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, 18 га талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөж, төвийн зургаан дүүргийн ногоон байгууламжийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж эхэлжээ.

Сургалтад “УБЗАА-аас, хэсгийн ахлагчид болон сургууль, цэцэрлэгийн ажилтан, СӨХ-ны албан хаагчдад зориулан ургамал, бут, сөөгийг хэрхэн тарих талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоос гадна тоон мэдээлэл, судалгааг нэгтгэж, бодлогын газар, хэлтсүүдэд дамжуулах чадвар эзэмшиж байгаа аж. Тодруулбал, Хэсгийн ахлагч нар айл өрхтэй хамгийн ойр ажилладаг учраас өөрсдийн хариуцсан хэсгийн айл өрхийн тарьсан модны тоо, хэмжээ, төрөл зүйлийг ангилан бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй хүн сургалтад хамрагджээ.

Энэхүү сургалт нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, эко орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.


One response to “Хэсгийн ахлагч нар айл өрхийн тарьсан модны тоог бүртгэнэ”

  1. Манайх хашаандаа мод тариад 3 жил болж байна. Яаж бүртгүүлэх вэ

Leave a Reply to Chogsom Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *