Хүүхдүүд скүүтер, мопед, цахилгаан дугуй унавал эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно


Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу скүүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх 4-р сарын 10-наас замын хөдөлгөөнд оролцуулна. Тэгвэл энэ хүрээнд 16 нас хүрээгүй иргэнд скүүтер, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Скүүтер, мопед зэргийг унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болно. Цаашлаад скүүтер, мопедтой явган хүний замаар зорчвол торгоно, мөн 16 нас хүрээгүй хүүхэд тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалтуудтай болжээ. Үүнд цагдаа нар хяналт тавьж ажиллах юм. Захирамжийн дагуу 4-р сарын 10-наас скүүтер, мопед, цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцохоор журамлаж байгаа. Гэвч иргэд цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцоод эхэлсэн. Журам хэзээнээс хэрэгжихээс үл хамааран торгоно гэх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өглөө.


One response to “Хүүхдүүд скүүтер, мопед, цахилгаан дугуй унавал эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно”

Leave a Reply to Тэмүүжин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *