Х.Нямбаатарын мэдээллийг сонсох байнгын хорооны ирц хүрсэнгүй


“Туулын хурдны зам” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, төсөвт өртөг, санхүүжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нар өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд мэдээлэл өгөх байв. Гэвч тус байнгын хороо гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй.

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Төрийн ордонд “Туулын хурдны зам” төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг урьсан ч тэрээр орлогч Ч.Даваадалайгаа явуулаад, өөрөө Туул голын эргээр Хэвлэлийн албаа дагуулан явж “Энэ төслийг зогсоохгүй. Намайг алаад эсвэл шүүхдээд зогсоогоорой” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин тэр өнөөдөр УИХ-ын байнгын хорооноос уг төслөө үргэлжлүүлэхэд хэрэгтэй дэмжлэг авах байсан ч хурал болсонгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *