Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь хамгийн хуурай байна


2026 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, хуурайшилт нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:
Нэн их хуурайшилттай: Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Ховд, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Архангай, Хөвсгөлийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Төв аймаг болон Дорнодын баруун болон өмнөд хэгээр хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *